Эл Чапо буюу атигар хочит Хоакин Гузманы шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нью-Йорк хотноо болж Мексикийн хар тамхины хаанд бүх насаар нь хорих ял оноосон билээ. Гузманыг мансууруулах бодис наймаалсан, мөнгө угааж, хууль бусааар галт зэвсэг эзэмшин, бусдыг айлган сүрдүүлж мөн захиалгат аллага үйлдсэн зэрэг арав гаруй гэмт хэрэгт буруутгасан юм.
Бүх насаар хорих нь хар тамхины хааны хувьд дэндүү хөнгөн ял гэж үзсэн үзсэн АНУ-ын шүүх түүний хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн гэх хэрэг дээр нь нэмж гучин жилийн ял оноолоо. Брүүклиний шүүх танхимд байхдаа тэрээр АНУ-ын цагдан хорих байранд түүнийг 24 цагийн турш сэтгэл санааны болоод бие бялдрын асар их дарамтад байлгаж, эрүүдэн шүүж байна гэжээ. Гузманы ялыг Колорда мужид байх өндөр хамгаалалттай хорих ангид эдлүүлэхээр шүүхээс заасан байна.
Энэ жил 62 настай Хоакин Гузман анх 1993 онд хар тамхи хууль бусаар борлуулсан, хүн амины хэргээр 20 жилийн хорих ял авч байсан ч торны цаанаас гэмт бүлэглэлээ удирдаж байв. Улмаар 2011 онд шоронгийн хамгаалагчид авлига өгөн оргож чадсан Эл Чапог АНУ болон Мексикийн засгийн газар, Интерпол дэлхий даяар эрэн сурвалжилж байлаа. 2014 онд бүлэглэлийнхээ байрнаас баригдсан ч хойтон жил нь дахиад л газар доогуур 1,6 километр хонгил ухан оргосон нь домог мэт яригддаг. 2016 онд Мексикийн тал түүнийг олж, 2017 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
