Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаны манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Энэхүү ойн хүрээнд олон бүтээлч ажил хийгдсэний нэг нь саяхан байнгын ашиглалтад хүлээн авсан Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 32 км хурдны зам гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Минь онцолж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болж байна
Next post Өнөөдөр 3, 8-аар төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй