Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өчигдөр их хэмжээний мөндөр оржээ. Зуны дэлгэр цагт болдог байгалийн нэгэн үзэгдэл боловч энэ удаагийн мөндөр хорголоос том байсан тухай иргэд мэдээлж байна.

Сонирхуулахад 1936 оны намар Хэнтий аймгийн Баян-Өндөр сумын нутаг Боомтын амнаас Сухайтын шил хүртэл 5-6 км урт, 400-500м өргөн зурвас газар Задын чулуу хэлбэрийн улаан мөсөн мөндөр оржээ.
Энэ бол маш ховор тохиолдох байгалийн үзэгдэл юм. Мөн 1960 оны долдугаар сард Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Баянбулагт том хомоолын чинээ мөндөр оржээ. 1965 оны долдугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутгаар гэнэт газар тэнгэр ялгагдахгүй болж тэмээний хорголын чинээ их мөндөр оржээ.
1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Шаргал нуурт Самарын боргоцой шиг арзгар гадаргуутай мөндөр, 1976 оны есдүгээр сард Баянхонгор аймгийн Заг сумын Бумбатын наийн хамарт нарийн үзүүр нь мөс, бүдүүн үзүүр нь цасан бүтэцтэй зууван хэлбэртэй мөндөр оржээ. 1977 оны наймдугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Алаг хэмээх газар тэмээний хорголын чинээ мөндөр оржээ. Уг мөндөрт галт тэрэгний зам эвдэрч их үер болсны улмаас тэмээ усанд живж байжээ.
More Stories
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт,...
“Чингис хаан банк”, “Капитал банк”-аас 70.0 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, шүүхээр шийдвэрлэгдсэн “Чингис хаан банк” ХХК болон “Капитал банк” ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн...
