“Өвөг сур” гэгддэг урианхай сурын улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус харваанд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс одоогийн байдлаар 300 орчим харваач хүрэлцэн иржээ. Энэ жилийн УАШТ “Өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болно” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Мөн өнөөдөр техникийн зөвлөгөөн болж, маргааш баг харваагаар эхлэх юм байна. Нэг баг дасгалжуулагчтайгаа нийт 12 хүнтэй оролцох аж. Зарим аймаг, клубууд 2-3 багтай оролцож буй юм. Харин цуваа харваа буюу ганцаарчилсан үзүүлэлт гаргах харваа ирэх ням гаригт болно. Уг төрөлд 30 сум харваж, 22, 23 оносон харваачид спортын дэд мастер, 24-өөс дээш оносон харваач спортын мастер цол, түрүүлсэн нь Улсын аварга харваач болдог.
Дашрамд, сонирхуулахад урианхай сурыг “Зөвхөн эрчүүд харвадаг, дайн байлдааны төрлөөс хамгийн анх тоглоом наадмын төрөл болон үүссэн өвөг сур” хэмээн судлаачид үздэг аж. Харвах зайн хувьд 40 метрт хоёр өтвөгийн дундах 350 грамм цул суран байг онож арын өтвөгийг давуулснаар оноонд тооцно. Онох бай нь хүнд учраас нь нумны хувьд хатуу тэр хэрээр харваачийн эрхийний цэц, идийг шаардсан байдаг аж. Нөгөөтэйгүүр, урианхай сурыг нумт зэвсгийн анхны төрөл болох хавчаахай нум мөн эвэр нумаар харвадаг онцлогтой юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
