Сүхбаатар дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг” зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Энэхүү салбар комисс нь 14 хоног тутам хуралдаж, хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлж, байнгын асаргаа тогтоох, асаргааны хугацааг сунгах, цуцлах, сургууль, цэцэрлэгт хамруулах, зуучлах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2019 онд 9 удаагийн хурлаар 118 хөгжлийн бэршээлтэй хүүхэд хэлэлцүүлж, үүнээс байнгын асаргаанд шинээр 74, хугацаа сунгасан 44, боловсролын үйлчилгээнд хамруулсан 52 хүүхэд байгаа юм байна.

Сүхбаатар дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд эрүүл, аюулгүй ээлтэй орчин, нөхцөл бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг кабинетыг засварлан тохижуулж, шаардлагатай сургалтын тоног төхөөрөмж, хэрэгсэл, бичиг хэрэг, танин мэдэхүйн ном, хөдөлгөөн заслын тоглоом, комиссын гишүүдийн хувцас зэрэг шаардлагатай зүйлсээр хангалаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт хөгжлийн бэрхшээл гэж юу, хөгжлийн хоцрогдолтой хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх талаар мэдлэгтэй болгох зөвлөгөө өгөн ажиллаж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд хамруулах талаар комиссын гишүүдийг чадавхижуулах 3 удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
Мөн “Иргэн төвтэй дүүрэг”, “Авлигагүй, сахилга баттай дүүрэг”, “Цэвэр цэмцгэр дүүрэг”, “Оновчтой төлөвлөлт”, “Төсвийн зардлыг хэмнэе”, “Архигүй-Зөв амьдарцгаая” аяныг зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагууд Засаг даргын илгээлтийг гардуулж, өөрийн ажиллаж, амьдарч буй хороо, дүүргийнхээ тохижилт, бүтээн байгуулалтад хамтын оролцоо, бүтээлч санаачилга гарган идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Энэхүү аянд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засвар, тохижилтыг ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр хийж байна. Үүний нэг нь худалдаа, үйлчилгээний “Санжат” ХХК-ийн Бүрэн плаза худалдааны төвийн хамт олон юм. Тэд “Архигүй зөв амьдарцгаая” аянд нэгдэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3, 4 дүгээр давхарт “Сэтгэл засал эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх “АА” бүлгийн болон ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх, архины өндөр хэрэглээтэй болон хамааралтай хүмүүсийн ар гэрийнхэнд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэлзүйн тусламж үзүүлэх тусгай өрөөг стандартын дагуу тохижуулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт 4.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.
One thought on “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан эмнэлгийн тусламж авах кабинетыг тохижуулжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...

Mundag yumoo