Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас анхааруулав. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэхийн тулд тус газраас дараах зөвлөмжийг гаргажээ.
1. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй.
2. Өөрийн тан болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой.
3. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байна уу.
4. Цахилгааны тоолуурын хайрцаг, самбарт ойртож болохгүй.
5. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утас, харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.
Дашрамд дурдахад, аянга, цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТѲХК-ийн 110 кВ-ын агаарын шугамд гэмтэл гарч СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 28, БГД-ийн 11, 22, 23, ЧД-ийн 7, 12, 16-р хорооны хэрэглэгчдийн цахилгаан хангамж түр тасарсан байна.
Б.Баатар
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
