АН-ын гишүүд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсэн. Энэ үеэр цагдаагийн зүгээс дарамт шахалт ирсэн талаар тэд өнөөдөр мэдээллээ.
Иргэн Т.Энхсайхан хэлэхдээ “Монгол Улсын иргэн бид Хууль зүйн салбарыг 22 жилийн турш завхруулж байгаа Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлээд явж байна. Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсэний дараа Цагдаагийн хурандаа н.Амгалан гэдэг хүн над дээр ирээд “Чиний нөхөр чинь цагдаа хүн юм билээ. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Эрхтэн дархтаны хүүхдүүд элчин сайдаар томилогддог харгис бурангуй нийгэм Монгол улсад бий болсон байна. Төрийн дээр сандайлсан хулгайч луйварчид монголд онц аюултай нийгэм бүрдүүлж, төрийн эрх мэдлийг зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээр баталж дампууруулж байна” гэв.
Мөн “Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон. Мөн Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж гадаадад явуулсан ажилтнуудын зарим нь олон улсын хууль, ёс жаягийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёсзүйн хохиролын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс, Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёс зүйгүй гэж үзэж байна” гэлээ.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
