Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХХААХҮЯ-наас нөөцийн мах борлуулах ажил зохион байгууллаа. Нийслэлийн зургаан дүүрэгт 10 цэгээр борлуулсан үхрийн ястай мах нэг кг нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байв. Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд 09.00-13.00 цагт хоёр тонныг борлуулаад байв.
Нэмж гурван тонныг худалдахаар төлөвлөснийг борлуулагч нь дуулгалаа. Мах авахаар урт дараалалд дугаарласан иргэдээс гадна тэнд Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны ажилтнууд хэв журам сахиулж байв. Тус хорооны Засаг дарга Ц.Бат-Эрдэнэ “Худалдааны төвийн гадна мах борлуулж буй нь нийтийг хамруулах зорилготой. Манай хорооны ажилтнууд 07.00 цагт ирж бэлтгэлээ ханган, иргэдийг журамтай дугаарлууллаа. Мөн нэг хүнд 2.5 кг-аар савласан дөрвөн уут махнаас хэтрүүлэхгүй хэмжээгээр олгож байна. Бямба гарагт дөрвөн тонныг борлуулсан” гэв.
Иргэн Б.Батчимэг “Хоёр цаг орчим зогсож байгаа ч авч чадаагүй байна. Ганцхан машинд ачин ирж, ганц хүн худалдаж байгаа тул ахиц алга. 2-3 борлуулагч хэрэгтэй шүү дээ. Ингэж хүлээчихээд мах нь дуус чихвал харамсалтай” гэсэн юм. Ташрамд дурдахад, энэ хавар махны үнэ бусад жилийнхээс харьцангуй өндөр үнэтэй байна. Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” захад үхрийн мах жи жиглэнгээр 11 000-13 000, хониных 9500-10 500, ямааных 9500-10 000 төгрөгийн ханштай байв.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....