“Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан автомашинтай зорчигчдийн хөдөлгөөнийг өвлийн цагийн хуваарийн дагуу өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл бүрэн хязгаарлах аж.
Өвлийн цагийн хуваарь
Хөндлөн чиглэлд: Зүүн дөрвөн зам-баруун дөрвөн зам-Бөмбөгөр худалдааны төв
Хойшоо чиглэлд: Гэндэнгийн гудамж-Хүүхдийн урлан бүтээх төвийн зам хооронд замыг хаана.
Тавдугаар сарын 18-ны өдрийн бямба гарагийн 10:30-18:40 цагийн хооронд гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд өглөөний долоон цагаас зам хаагдсаны дараа гүйгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 08 цагт цуглана. 09 цаг хүртэл урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах бөгөөд 09 цагаас гүйгчид гараан дээр ирж нээлтэд оролцох хуваарь гаргажээ.
Гүйлт:
42 км болон 21 км-ийн зайд хагас марафон,
10 км, 5 км-ийн зайд иргэдэд зориулсан эрүүл мэдийн гүйлт,
1,5 км-ийн зайд гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан богино зайн гүйлт болно.
“Улаанбаатар марафон-2019”-д одоогийн байдлаар 300 шахам гадаадын иргэн оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг асуудлыг хариуцах юм байна.
Гүйлтийн бүртгэл бүх дүүргийн биеийн тамир спортын хороо, нийслэлийн биеийн тамир спортын хороо, Олимпийн хороо, Холын зайн марафон гүйлтийн хороон дээр 5-16-ны өдрийг дуустал бүртгэнэ.

ННБТСХ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо хамтран улаанбаатар марафон олон улсын гүйлтэд ажиллах шүүгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг 150 гаруй зэрэглэлтэй шүүгч ажиллана. Мөн 500 орчим оюутан сайн дураар ажиллах ажээ.

More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
