Орон нутгийн замд  мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсчээ. Тэгвэл Зүүн урд чиглэлд хүчтэй  цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй бол цаг агаар, замын нөхцөл сайжиртал  орон нутгийн замд гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Б.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Халаалтыг хаах хугацааг сунгажээ
Next post Үсэглэлийн баярт эцэг эхчүүд мөнгө цуглуулж байгааг зогсоох шаардлагатай