“Өчигдөр өдрөөс эхэлсэн цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан оллоо. Нас барсан дөрвөн иргэнийхээ гэр бүл, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд олноор ирж байгаа бөгөөд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна. Даланзадгад сумаас урагш 14 км-т 1000 гаруй мал цасны хунгарт дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу аврах багийг гаргаж, сумын хатуу хучилттай автозам, гэр хорооллын шар усны үерийг зайлуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон ажиллаж байна” гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өглөө.


ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Өмнөговь ФБ пэйж хуудаснаас ашиглав
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
