Өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчин гарч гэр бүлийн хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тарваган тахал өвчний улмаас тус аймагт хөл хорио тогтоосон хэвээр байгаа.

Тэгвэл өчигдөр Увс аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрч мөн хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Түргэн сумын Суугийн аманд хаваржиж байсан малчнаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэж хөл хорио тогтоож, онцгой комисс хуралдсан байна.

Урьдчилсан мэдээллээр тус иргэн үхсэн тарвага өвчсөн аж. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, өнөөдрөөс эхэлж Улаангомын сургууль, цэцэрлэг хүнсний барааны зах хөл хорио тогтоож ажиллахгүй болохыг мэдэгджээ.

Мөн нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цагдаагийн ерөнхий газрын дэд даргыг шинээр томилно
Next post 668 хохирогчтой залилангийн хэргийн шүүх хурал болно