МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийх ажлыг хэсгийг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахлах аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөр 50 хувьтай хэрэгжсэн талаар Засгийн газраас МАН-ын бүлэгт мэдэгдсэн байна.Ингэхдээ яригдаж байгаа хэдий ч эцэслэн шийдээгүй асуудлыг 0 хувь гэж үзжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ХААБ-ын зөрчлөөс үүдэж, хүний амь нас үрэгдээд байгаа асуудлаар бүлэг ярилцсан уу?
-Хүний амь нас эрсэдсэн асуудал дээр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдвэл хариуцлага хүлээнэ гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байгаа болов уу.
-Ирэх сонгуулиар хэрэгжилт нь 100 хувь хүрэх боломжтой юу?
-Мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 21 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг концесс болон гаднын зээлээр авахад хүндрэлтэй. Тиймээс сонгуулийн жил болоход 70-80 хувьд хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг бүлэг дотроо ярьсан уу?
-Би яг хэдэн гишүүн ЖДҮХС-гийн зээл авсныг мэдэхгүй байна. Зарим гишүүд тойргийн ААН-ээ дэмжих бичиг хийж ѳгѳѳд, ЖДҮ-чин болчихсон тохиолдол гарчихсан байна лээ. Хамаарал бүхий компани дээрээ зээл авсан гишүүдийн асуудлыг шалгаж байгаа юм билээ.
-АТГ-ын даргын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэх үү?
– АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй.
-Иргэний мэдээллийн нууцад халддаг байдлыг таслан зогсоох чиглэлд танай намын бүлэг тодорхой санаачилга гаргахгүй юм уу?
-Энэ чиглэлд гишүүд хуулийн тѳсѳл санаачилж байгаа.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
