Эрдэнэт үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас Стандарт банкинд 40 сая ам.доллар шилжүүлсэн гэх мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар хийсэн.
Тус мэдээлэлтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлсөн 40 сая америк долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ гэдгийг хэллээ.
Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Ш.Батхүүгийн хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага ажиллах нь зүйтэй. Энэ тал дээр ЗГХЭГ анхаарал хандуулж хамтран ажиллана. Үл хөдлөх хөрөнгүүд нь ямар зарчмаар хэн уруу шилжсэн бэ гэдэг ээдрээтэй асуудал болон хувирч байна. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий.
Үүнийг прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой томоохон асуудал юм. Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Дуулиан тариад яваад байдаг асуудлыг үнэн зөвөөр нь мухарлаасай гэж бодож байна. Стандарт банкны хэрэг ч мөн адил “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт дуусна. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад Эрдэнэт үйлдвэрийн дарга нар, захирал нь буруутай гэх мэтээр ярих нь учир дутагдалтай. Хардах үндэслэлүүд бий” гэсэн юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
