Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдааны үеэр танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй аж.
Журамд хашаа, түр хашаа, хайс, амьд хайс байгууламж бариулахаар тусгагджээ. Тодруулбал, хашаа нь хөдөлгөөн хязгаарлаж, эдэлбэр газрын орон зайг тусгаарласан байгууламж, түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж, хайс нь зам, талбайг хамгаалах, чимэглэх зориулалтын байгууламж, амьд хайс нь нэг буюу түүнээс дээш эгнээ бүхий эмжээрлэн тарьсан бут сөөгөөр хийсэн байгууламж байна. Энэ журам хэрэгжсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ гэдгийг Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга танилцуулгадаа онцгойлон дурдав.
Нэр бүхий гурван шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэв
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэлийн харъяа бүхий бусад газруудтай хамтарч ажиллах, харилцан үүрэг хүлээх асуудлыг тусгаж бий болговол зүгээр. Хүмүүсийн амьд хайсд хандах хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг нэмэлтээр хавсарган хэлэлцүүлэг болгож оруулбал” хэмээн санал хүргэв. Журмыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 24-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Түүнчлэн хуралдаанаар үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон аж ахуйн нэгжийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 42 шашны байгууллагын зөвшөөрлийг нэг жилээр сунгаж, үйл ажиллагаа нь зөрчилтэй 18 шашны байгууллагын зөвшөөрлийг түр сунгахгүй байлгаж зөрчлийг арилгуулах, нэр бүхий гурван шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...