Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэхээр заасны дагуу Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн ил тод байдал, хүнд суртал, чирэгдэлтэй үйл ажиллагааг хянан үзэх, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор ажиллажээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад ирэх гадаадын иргэнд 30 хүртэл хоногийн визийг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яамаар дамжуулан, харин 31-90 хүртэл хоногийн виз болон түр ирэгчийн визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог.
“Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам” зэрэг хууль тогтоомжийг зөрчиж зөрчил гаргасан байгууллага, хуулийн этгээдийг судлан үзэхэд 2017 онд 35, 2018 онд 75 байгууллага, аж ахуйн нэгж 3-аас дээш удаагийн зөрчил гаргасан байна.
Төрийн байгууллагууд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем гадаадын иргэн визийн зөвшөөрөл авах бүртээ шинээр материал бүрдүүлж өгдөг нь шат дамжлага ихтэй, хүнд суртал үүсгэх шалтгаан, нөхцөл болдог байна. Визийн хураамжийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр авахаар зохицуулсан байхад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2002 оны 213 дугаар тушаалаар “Визийн наадаг хуудас”-ны төлбөр гэж 3 ам.доллар, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг тэмдэгтийн хураамжин дээр нэмж авахаар тогтоосон нь үндэслэлгүй төлбөр, хураамж гэж үзэх үндэстэй.
Шалган туслах ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Хилийн боомт дээрх визийн зөвшөөрөл”, “Олон удаагийн бизнес ангиллын орох, гарах визийн зөвшөөрөл” гэсэн хоёр үйлчилгээг цахимаар шууд бүртгэж, хүлээн авч олгохоор шийдвэрлэжээ. Цаашид бусад төрлийн виз олгох үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулах, холбогдох мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байх аж.
Илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, Виз зөвшөөрөл харьяатын газраас үзүүлж буй үйлчилгээний онцлогоос хамаарч иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаар гадаадын иргэдэд зориулсан хэлний сонголттой мэдээллийг нийтэд хүргэх, виз олгох үйл ажиллагааг цахимжуулах, үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авч байгаа хууль бус тушаалыг хүчингүй болгох, удаа дараа зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын зөрчлийн судалгааг гаргаж, хар жагсаалтад оруулах, гаргасан зөрчлийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид зөвхөн торгууль тавиад зогсохгүй гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх чиглэлээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зэрэг асуудлыг тусгасан Зөвлөмжийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
