-Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөг,
-Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум,
-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн дөрвөн тэрбум,
-МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг зэрэг нийт дүнгээрээ 340 орчим тэрбум төгрөг байжээ.
Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй болсон гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан юм. Одоо Татвар төлөгчдийн 340 орчим тэрбум төгрөгийг хэн, хэрхэн төлж, барагдуулах вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.
Дээрх асуултад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Капитал банканд Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас байршуулсан 101 тэрбум төгрөгийг Монгол банк төлнө” гэж хариулсан. Тэрбээр ойрын хугацаанд Монгол банкны эрх хүлээн авагчтай уулзаж, энэхүү 101 тэрбум төгрөгийг хэдий хугацаанд, ямар хуваарийн дагуу эргүүлэн төлөхийг асуух аж.
С.Чинзориг сайдын адилаар Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл ч мөн Капитал банканд байршуулсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө эрх хүлээн авагч болох Монгол банкнаас нэхэмжилж эхэлсэн байна. Тэрбээр энэ талаар “Капитал банкны эрх хүлээн авагчид хандан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс нэхэмжлэл гаргаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө бол ард иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой учраас эрх хүлээн авагч нэн тэргүүнд энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Хөгжлийн банк, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны Их сургууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ч мөн дээрхийн дагуу ажиллаж эрх хүлээн авагчаас мөнгөө нэхэмжилж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Эхлээд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн хадгаламжийг буцаан олгоно. Дараа нь төрийн мөнгийг олгоод явдаг тогтолцоотой” гэж хэвлэлд ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр эхлээд иргэдийн мөнгийг дараа нь байгууллага болон төрийн мөнгийг төлж барагдуулах ажлыг хийх аж.
Гэхдээ энэ мөнгийг Капитал банк бус Монгол банк төлөх нь дээрх сайд нарын ярианаас тодорхой байна. Монгол банкны мөнгө бол татвар төлөгч, иргэдийн мөнгө билээ. Монгол банкны зүгээс Капитал банкны эд хөрөнгийг зарж борлуулаад ч дээрх мөнгийг гаргаж чадахгүй нь тодорхой байна.
КАПИТАЛ БАНКАНД ХАДГАЛАМЖТАЙ ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН БАРАГДУУЛАХ ВЭ
Эхлээд иргэдийн хадгаламжийн мөнгийг буцаан олгоно гэж дээр дурдсан. “Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй хүн байна. Нийтдээ 42 тэрбум төгрөг. Уг мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас гаргана гэж Монголбанкнаас мэдэгдсэн.
МОНГОЛ БАНК: КАПИТАЛ БАНКНЫ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГИЙГ ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС БУЦААН ОЛГОНО
Тодруулбал, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг Монгол банкнаас гаргасан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ. 20 саяас доош төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг ч мөн энэ шугамаар барагдуулна гэсэн мэдээлэл байна. Өнөө, маргаашдаа Монгол банкнаас зохицуулалтын ажлыг хийж байгаа аж.
2015 ОНООС ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ДОГОЛДОЖ, ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ НЬ 80 ХУВЬД ХҮРСЭН БАЙХАД МОНГОЛ БАНК ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ УЧИР ЮУ ВЭ
Kапитал банкны үйл ажиллагаа 2015 он буюу дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа баталж байна. Мөн Олон улсын валютын сангаас Капитал банкийг дампуурах эрсдэлтэй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл энэ хугацаанд Монгол банкнаас урьдчилж арга хэмжээ аваагүй нь анхаарал татна. Үүнтэй холбоотойгоор банкийг зориуд унагасан уу гэх хардлага ч олон нийтийн дунд өндрөө авч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Капитал” банкнаас бусдын зээлээд эргүүлэн төлөөгүй 400 орчим тэрбумыг эмиссээр нөхөөд мартагнуулах санхүүгийн гаршсан луйварыг ашиглаж байж магадгүй гэнэ.
Tодруулбал, 400 орчим тэрбум төгрөгийг зээлээд бултсан хүмүүсийг гэмгүй үлдээх аргыг Mонгол банк, улс төрчидтэй хамтран хийж байж мэдэх аж. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “ энэ үйл ажиллагаанд улс төржилт орсон” гэж хэлсний учир үүнд байж болох юм. Хамгийн ноцтой нь Монгол банк дээрх мөнгийг эмиссээр нөхсөнөөр валютын ханш огцом өсөх эрсдэлтэй юм. Ямартай ч чанаргүй зээлийн хэмжээ 80 хүртэл хувь болж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь Mонгол банк ажлаа хийгээгүйг харуулж буй.
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
