Өрхийн цахилгааны тарифыг квт тутамд гурван төгрөгөөр нэмсэн гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Гэвч өрхийн цахилгааны тариф хоёр дахин өслөө гэх мэдээлэл цахим орчинд тархаж олон нийтийг төөрөгдөлд оруулсан билээ.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны 92 тоот тогтоолын хавсралтыг хуурамчаар үйлдэн, засвар хийж, айл өрхийн цахилгааны тариф хоёр дахин нэмэгдсэн мэт ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байсныг тогтоосон аж. Тус газрын албан ёсны бичиг баримтыг засварлан, хуурамчаар үйлдсэн тухай холбогдох албаныхан залруулан мэдээлсэн юм. Ингэхдээ албан ёсоор төлж буй цахилгааны суурь төлбөрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй, зөвхөн сэргээгдэх эрчим хүчний үнэ гурван төгрөгөөр нэмэгдсэн гэсэн тайлбарыг өгсөн байна.
Энэ нь сард 220 квт хүртэлх хэрэглээтэй буюу сард 30 мянган төгрөгний цахилгаан хэрэглэдэг айлд хамгийн ихдээ 700 төгрөгний нэмэгдэл буюу сэргээгдэх эрчим хүчний зардал нэмэгдэж буй ажээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
