Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар долдугаар хороонд оршин суух иргэн 36 настай эмэгтэй Г цагдаагийн байгууллагад “Манай 16 настай Н гэх охин гэрээсээ гараад сураггүй” болсон тухай мэдээлэл ирүүлжээ.
Сураггүй алга болсон охин гуравдугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гарсан бөгөөд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр олдсон байна. Охин алга болох хугацаандаа бусдад хүчирхийлүүлсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг ар гэрээс нь өгсөн тул цагдаагийн байгууллага шалгасан байна. Харин гэрээсээ зугтаж, гадуур байх хугацаандаа охин биеэ үнэлж, хар тамхи татсан гэх мэт үл бүтэх зүйлүүдийг хийж байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Гэрээсээ гараад гадуур нийт 14 хоног байсан охиныг түүний төрсөн эцэг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгадаг ба “Мөнгө олж ир” хэмээн зоддог байсан гэх нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор цагдаагийн байгууллага хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчиж гэрээсээ зугтахад хүргэсэн эцэгт нь хариуцлага тооцохоор ажиллаж байгаа юм байна. Мөн 17 настай охиныг хүүхдийг уруу татсан, бэлгийн харьцаанд орсон хүмүүсийг нь шалгаж эхэлжээ.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
