Эрх чөлөө хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХЭҮК-т С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Эрх чөлөө хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Эрх чөлөө хөдөлгөөний зүгээс эрүүдэн шүүсэн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ нэн түрүүнд илэрхийлье. Манай хөдөлгөөнийхөн Монгол Улсад эрх зүйт нийгмийг цогцлоохын төлөө сайн дураараа нэгдсэн. Иймд бид эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тавдугаар зүйлд “Хэнд ч эрүү шүүлт тулгах, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах ёсгүй” гэж заасан. Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд “эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус харьцаж нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж заасан бөгөөд эдгээр заалтууд нь ардчилсан Монгол Улсад хэрэгжихгүй байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Мөн 2001 оноос хойш Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлуудад Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...