Гуравдугаар сарын 14-ний өдөр айлын хаваржаанаас гар гранат олджээ. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Харгант” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 96 км-т/ тус сумын иргэн С-ийн хаваржаанаас 1930-аад оны үеийн РГД-5 загварын гар гранат олдсон байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 11:42 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн хоёр алба хаагч, цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт очиж аюулгүй болгож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хархорин захад нүүр таньдаг камер байршуулжээ
Next post Андуудаа одонгоо зүүцгээе хүндэтгэлийн арга хэмжээ боллоо