Нэгдүгээр сард манай улс 23.9 мянган жуулчин хүлээн авчээ. Ингэснээр тухайн салбарын орлого 11.7 хувиар өссөн аж. Өнгөрсөн онд манай улс 529.3 мянган жуулчин хүлээн авсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн онд манай улсын хилээр давхардсан тоогоор 6.1 сая хүн нэвтэрсэн байна. Үүний 598.4 мянга нь гадаадын иргэн бөгөөд, 529.3 мянга нь жуулчид, 69 мянга нь ажиллах, суралцах зорилгоор ирсэн байна.
Жуулчдын тоог үзвэл Тайланд, Индонез, Турк, Энэтхэг Улсын жуулчдын тоо нэмэгдэж, БНАСУ, Вьетнам, Австрийн жуулчдын тоо буурсан. Манай улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ Монгол Улсын хөгжлийн гурван тулгуурын нэг болох аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах алхмуудыг 2018 багтаан хийсэн.
Монгол Улс анх удаа аялал жуулчлалын чиглэлээ албан ёсоор баталж, түүхэнд байгаагүй санхүүжилт буюу 6.2 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгасан нь аялал жуулчлалын салбарт анхдагч байлаа” хэмээсэн юм.
More Stories
Даншиг наадам-Хүрээ цам наадам руу зорчих иргэдэд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг Даншиг наадам-Хүрээ цам, аравдугаар сарын 29-нд тохиодог нийслэлийн өдрийг...
Түрээслээд өмчлөх боломжтой “Солонго 1, 2” орон сууцыг олгох КВОТ-ыг хэн авах боломжтой вэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэр Нисэх орчимд хэрэгжүүлж буй "Солонго 1,...
Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцоод буцаж явсан иргэд өчигдөр авто замын осолд оржээ
Осол Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт болсон бөгөөд "Land 200" автомашинд зорчиж явсан 5 хүний хоёр нь амиа алдсан харамсалтай...
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын...
Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна
Нийслэл хотод энэ жил сургуулийн 67, цэцэрлэгийн 53, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын 16 барилга баригдаж байгаа аж. Энэ тухай Нийслэлийн Боловсролын...
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна....
