Ерөнхийлөгч Петро Порошенкогийн зарлигаар 2018 онд 1,000 орчим хүн шинээр Украин улсын иргэн болсныг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Украины Цагаачлалын Албаны тоо баримтаас харвал тэдгээрийг Сирийн 156, ОХУ-ын 126, Армений 109 иргэн тэргүүлсэн байна.
Араас нь Афганистаны 65, Молдовын 50, Гүржийн 43, Азербайжан, Иракын 39, Узбекистаны 38, Ираны 34, Ливаны 33, Пакистаны 19, Йорданы 17, Египетийн 16, Беларусийн 15, Нигерийн 14, Туркийн 11, Палестины 8, Туркменистаны 7, Вьетнамын 6, Бангладеш, Йемен, Энэтхэгийн 5, Алжир, Гвиней, Судан, Казахстаны 4, Мороко, Тунисын 3, Монголын 2, Ангол, Гана, Этиоп, Камерун, Мадагаскар, Балба, Польшийн тус бүр нэг иргэн байжээ.
Үүнээс гадна 2018 онд 5,637 хүн Украины иргэншлээс татгалзсан байна.
Эдгээрийн 5,105 нь өөрсдийн хүсэлтээр татгалзсан бол үлдсэн нь Украины засгийн газрын санаачилгаар иргэншлээс хасагджээ.
Үүнээс гадна Украины ерөнхийлөгч сүүлийн гурван жилд 8,500 орчим цыган хүнд тус улсын иргэний бичиг баримт шинээр олгосон байна.
Эх сурвалж: Ukrainian News
More Stories
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
