Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын мөнгөний зарцуулалтад Сангийн яамнаас шалгалт оруулсан. Энэ дагуу Засгийн газрын 29 сан дээр авах арга хэмжээний саналаа Сангийн яам боловсруулаад Засгийн газарт оруулахаар бэлэн болсон байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг саналаа танилцуулж хэлэлцэхээр төлөвлөж байсан ч салбарын сайд нь гадаадад томилолттой яваа учраас хойшлуулжээ. Нэлээд хэдэн санг татан буулгахаар төлөвлөж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ.
Энэ талаар тэрээр хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор олгож байгаа зээлийн арга, систем нь буруу байна. Тэгж байж эдийн засгийн өсөлт, идэвхжилт бий болно. Татвар төлөгчдийн мөнгийн Сангийн яам болон Засгийн газар үр ашигтайгаар зарцуулах ёстой. Сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Сангууд дээр ЖДҮ-ийн хэлбэрээр олгох боломжтой маш их хэмжээний мөнгө бий. ЖДҮХС-гийн 340 тэрбум төгрөг байгаа, бусад эх үүсвэрийн 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн байгаа. Үүнийгээ зөв зарцуулах саналыг боловсруулаад, Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулахад бэлэн болчихоод байж байна.” гэлээ.
Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-29 санд нийт хичнээн төгрөг эргэлддэг вэ?
-Зарим хүмүүс бүх санг хаах ёстой, зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж популист юм яриад байсан. Гэтэл үүнд чинь “Эрүүл мэндийн даатгалын сан”, “Тэтгэврийн даатгалын сан” гэх мэт чухал сангууд байгаа шүү дээ. Эдгээрийг зогсоох ямар ч боломжгүй. Тийм болохоор зарим сан явдгаараа явж, зогсоох боломжтойг нь судалж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулсныхаа дараа тодорхой мэдээлэл өгнө.
-ЖДҮХС-аас авсан зээлийн эзэд тодорхой болсон, бусад сангаас авсан мөнгөн дүнгийн буух эзэд бий юу?
-Шалгалтын дүн гарсны дараа бид Засгийн газарт мэдээллэнэ. Мэдээллэснийхээ дараа бид олон нийтэд ил тод нээлттэй болгоно.
-Тэрхүү мөнгийг эргэж төвлөрүүлэх найдвар хэр байгаа вэ?
-Авч л таарна.
С.Номин
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
