Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан билээ. Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-ны өдөр буюу өнөөдөр 09.30 цагт хэлэлцэхээр товолсон байна.
Хэргийг нэхэн сануулбал, тэрбээр нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас сурагч шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, АТГ-аас тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна гэж мэдээлсэн юм. Үүний дараахан тэрбээр авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан юм.
+ There are no comments
Add yours