Өнгөрөгч онд цахим орчинд бага насны охид фэйсбүүкээр бусадтай танилцаж, хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол нийслэл хотод олон гарсан билээ. Цахим орчин ашиглан дэлгэцний цаанаас уран гоё үгээр хуурч, насаа нуун уулзаж, охидыг бузарлан өөрийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагчид гаршсан. Хүчирхийлэгчид охидтой үеийн мэтээр харилцаж итгэлийг олж, хамт хоолонд орох, кино үзэх санал тавих, үерхэх зэрэг шалтгаанаар уулзаж гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдол олон гарч буй. Фэйсбүүкээр танилцсан тэр найз чинь гэмт хэрэгтэн байх магадлал маш өндөр гэдгийг албаныхан анхааруулсаар байгаа юм. Он гарснаас хойш орон нутагт фэйсбүүкээр таницлсан бага насны охиныг хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 19-ны өдөр Увс аймагт 14 настай эмэгтэй М нь фэйсбүүкээр танилцсан эрэгтэй 20 настай О гэгчид хүчирхийлүүлсэн байна.Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх 20 настай О нь бага насны хүүхэдтэй зориудаар дотно харилцаа үүсгэж улмаар насаа нууж танилцсан байгаа юм. Хэсэг хугацаанд харилцаж танилцсаныхаа дараа хуурч уулзан хүчирхийлээд хэргийн газраас зугтаасан байна. Одоогоор дээрх этгээдийг Увс аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгаа гэлээ.
Мөн нэгдүгээр сарын 30-ны өдөр Архангай аймаг “Эрдэнэбулган суманд тоотод тус тоотод суух эмэгтэй 12 настай М-г … тоотод суух 19 настай эрэгтэй Т нь хүчиндэхийг завдсан гэх мэдээллийг 01:45-д авч, шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд хүүхдийг цахим орчинд, танихгүй хүнтэй холбоо тогтоох, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх, 14 насанд хүрээгүй хүүхдийг фэйсбүүк хэрэглүүлэхгүй байх, гэнэн томоогүй, шилжилтийн насны хүүхдүүдээ хаана, хэнтэй, юу хийж явааг мэдэж байх, эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангаруулах, харгалзах хүнгүй гадагш гаргахгүй байхыг анхааруулж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
