УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлаар нууц санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 хувь нь чөлөөлөхийг дэмжлээ. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс сул гишүүн болж байна.

+ There are no comments

Add yours