М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨХИЙГ 17 ГИШҮҮНИЙ НАЙМ НЬ ДЭМЖСЭН БОЛ МӨН НАЙМ НЬ ДЭМЖЭЭГҮЙ БӨГӨӨД НЭГ НЬ ХҮЧИНГҮЙ САНАЛ ӨГЛӨӨ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэнгүй.
М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжих эсэхээр гишүүдийн саналыг авахдаа нууцаар санал хураалт явуулсан бөгөөд тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа, гишүүнээр Н.Цэрэнбат, Б.Жавхлан нар ажилласан юм.
Тооллогын дүнд
Хуралдаанд 17 гишүүн оролцсоны найм нь М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн бол мөн найм нь дэмжээгүй бөгөөд нэг нь хүчингүй санал өгсөн байна. Саналын тоо тэнцсэн тохиолдолд тогтоолын төслийг дэмжээгүйд тооцдог билээ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
