Энэ сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны … байрны тоотод оршин суух эмэгтэй 58 настай “Н”-нь согтуурсан үедээ нөхрөө хутгалан амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна.
Иргэдээс тус тоотод зодоон болоод байна гэсэн мэдээллийг 01-р сарын 21-ний 01:00 цагт ирүүлжээ. Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд 58 настай “Н”-нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн нөхөр 57 настай “А” гэгчийг гурван удаа хутгалж амь насыг нь хохироосон байсан аж. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна. Учир нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн болон бусдын эрхийг зөрчих, амь нас эрүүл мэндээрээ хохирох, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдох тохиолдол буурахгүй байгааг албаныхан сануулсаар байна.
Previous post
УИХ-ын гишүүн тойргийнхоо ахмадуудтай хийсэн уулзалтын үеэр 83 настай иргэн нас баржээ
More Stories
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...
“ЧАНГА ШИВНЭЭ”, ЯГ ТҮҮН ШИГ ШОУ”-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Чанга шивнээ”,...
𝗜𝗠𝗔𝗥𝗖 𝟮𝟬𝟮𝟱: “Эрдэнэс Монгол” нэгдэл чухал ашигт малтмалын чиглэлээр тодорхойлсон 12 шинэ төслөө танилцууллаа
Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн томоохон чуулга уулзалтуудын нэг IMARC 2025 арга хэмжээ 12 дахь удаагаа Австралийн Сидней хотноо...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 2025 оны шилдэг компани боллоо
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн хамт олон үйлдвэрлэл, гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдээ бодитой ахиулж, улс орон нутгийн нийгэм, эдийн...