-БИЕД НЬ ХАЛДАЖ БАЙГАА БИЧЛЭГ ҮЛДЭЖ, ХЭРЭГТ ХАВСАРГАСАН-
Өнөөдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336-р цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амь насаа алдсан хэргийн талаар өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.
-ДАРГА НАР ЗОДОЖ БАЙНА, НАМАЙГ ХУРДАН АВААЧ ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН-
Өмгөөлөгч Э.Билгүүн: Бидэнд талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон төрсөн ах Б.Эрдэнэбат хандаж хууль эрх зүйн туслалцаа хүссэн учраас бид өмгөөлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон. Дээрх цэргийн ангид удирдлагууд нь удаа дараа хүний биед халдаж байсан хэргүүд гарч байсан. Энэ удаа талийгаачийг өөрөө гүйж яваад бахардаж унаж нас барсан гэсэн асуудал яригдаж байна. Гэтэл цэргийн ангийн удирдлагууд гүйж байгаад бахардаад унахаар нь “Гүйж чадахгүй байна” хэмээн дээрээс нь дэвсээд өшиглөж харгисаар зодсон тухайн хамт гүйсэн цэргүүд гэрчилж байна. Мөн цэргийн ангийн камерийн бичлэгт үлдсэнээр талийгаач Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь гүйлгэснийхээ дараа хувцасаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирч аваачиж орон дээр хэвтүүлсэн байдаг. Үүний дараа нэг цаг орчмын дараа цэргийн ангийн эмч ирж үзлэг хийхэд аль хэдийнэ нас барсан байсан. Талийгаач нь 19 настай ямар нэгэн суурь өвчингүй, бие бялдар эрүүл байсан учраас цэргийн албанд тэнцсэн байгаа юм. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн тухай хуульд зааснаар шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэж заагаагүй. Цагдаагийн алба хаагч хуульд байхгүй урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүй нас барсан гэж хэт нэг талыг барьсан мэдээлэл хийсэн. Өнгөрсөн шөнө бид Эрдэнэт хотод очиж талийгаачийн биед үзлэг хийсэн юм. Мөн ар гэрийнхэнтэй уулзаж, цэргийн ангид очиж бүх асуудалтай танилцсан.
Биед нь үүссэн байгаа тэр улайлт бол хүүрийн толбо биш. Гадны нөлөөтэй тэр толбо үүсэх боломжтой гэж үзэж байна. Мөн хөлний шилбэний хэсэгт их хэмжээний хөхрөлт няцралт үүссэн, баруун мөрний дээд хэсэгт гадны нөлөөтэй үүссэн шархтай, баруун гарт шалбарсан шархтай байсан.
Ар гэрийн хувьд гэвэл, талийгаач нь ээж хоёр ахын хамт амьдардаг байсан айлын хамгийн бага хүүхэд байсан.
-Өмнө дарамт шахалтад өртөж байсан гэсэн мэдээлэл гарсан шүү дээ?
-Өмнө нь талийгаач нь ар гэрийнхэндээ дарамт шахалтад өртөж байсан талаараа ярьж байсан. Тангарагын баярын үеэрээ “Дарга нар зодож байна, Намайг эндээс хурдан аваач” гэсэн байсан. Мөн дараа нь ахтайгаа утсаар ярихдаа мөн “Намайг эндээс хурдан аваач” гэж хэлж байсан.
-ХАМТ БАЙСАН ЦЭРГҮҮДИЙГ ДАРАМТАД ӨРТҮҮЛЭХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН-
-Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн хэлэхдээ:
-Бидний зүгээс уг хэрэг гадны нөлөөтэй гэж үзэж байна. Талийгаач амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал харин ч бүүр зодсон байгаа юм. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-р зүйлд зааснаар хүнийг санаатайгаар алах зүйл ангид хамаарагдана. Талийгаачийг зодсон цэргийн алба хаагчид Эрүүгийн хэрэг нээх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт хандаж хүсэлт гаргасан. Мөн яаралтай үед тусламж үзүүлэх цэргийн ангийн эмч нарт тусламж үйлчилгээ үзүүлээгүй учраас хохирогч амь насаа алдсан. Түүнчлэн тухайн үйлдлийг таслан зогсоогоогүй цэргийн ангийн удирдлагуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хандсан байна. Уг гэмт хэрэг нь онц ноцтойгоор үйлдэгдсэн санаатай хүн алах гэмт хэрэг юм. Иймд онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргаад байгаа юм. Үүнээс гадна тухайн хэрэг гарсан үед хамт байсан цэргүүд дарамтад орж, худал мэдүүлэг өгөх нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг өгөх зэрэг асуудлыг хөндөж холбогдох албаныханд хандсан гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
