Монголбанк, Засгийн газраас өнгөрсөн онд нийт 310 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж олгосон бөгөөд энэ мөнгөөр 4,676 өрхийн зээлийг шийдсэн байна. Зөвхөн арванхоёрдугаар сард 1,152 зээлдэгчид 100 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүний 56.2 тэрбум төгрөг нь ипотекийн зээлийн хөтөлбөрийн мөнгө бол 43.8 тэрбум нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон орон сууцны зээл байв.
Банкуудын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж буй орон сууцны зээлийн хүү өмнөх онтой харьцуулахад 0.6 нэгж хувиар буурсан байна.
Энэ оны хувьд ипотекийн зээлд олгох санхүүжилт 500 тэрбум төгрөг болж нэмэгдэхээр байгаа. Монголбанк, Засгийн газраас олгодог мөнгөний хэмжээ хэвээр байх ч арилжааны банкуудын эх үүсвэрийг төвбанк зээлийн хүүгээ бууруулах замаар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж, хүртээмж сайжирна хэмээн тооцож байна. Орон нутгуудын хувьд Орхон аймагт зээл олголт хамгийн өндөр хувьтай байжээ.
Монголбанк сар бүр 16 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтэд олгох бөгөөд нэгдүгээр сарын мөнгөө банкуудад олгосноо мэдэгдсэн юм. Сангийн яамны хувьд улиралд нэг удаа санхүүжилт олгож байгаа бөгөөд одоогоор мөнгөө олгоогүй байгаа аж.
Ипотекийн зээлийн хөтөлбөрт 2016 оноос хойш нийт 4.4 их наяд төгрөг зарцуулаад байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
