Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “KH Apartment” хотхоны хойд талд байрлах барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж нас барсан. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Хэрэг гарсан өдрөөс хойш өдгөө хүртэл олон нийтийн дунд маш олон таамаг, маргаан дагуулсаар ирсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг өөр газар амь насыг нь бүрэлгээд 11 давхраас шидсэн, шүүх шинжилгээнд түүний биед өөрчлөлт оруулсан, цагдаа нар дутуу шалгаж байна, гэмт хэрэгтнүүд гадаадад байна, дүгнэлт хуурамч гарсан, шоуны оролцогч Э.Одонтунгалаг хэрэгт хамааралтай гэх зэрэг олон таамгуудыг дэвшүүлж байсан. Мөн түүний ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон бичлэг, нотлох баримтуудыг дэлгэж олон нийтэд үзүүлсэн.
Энэ хугацаанд олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас ямар нэгэн тайлбар хэлэхийг шаардсаар байсан юм. Харин хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс амь насанд халдсан, гадны нөлөөтэй байсан, өндрөөс унахад нөлөөлсөн гэх зэрэгт шалгалт явуулахад ямар нэгэн зүйл илрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг прокурорт шилжүүлжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
