НМХГ-аас өнөөдөр Цагаан сарын баярыг угтсан хяналт шалгалт болон нийслэл хотод гахайн мялзан өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчний шинж тэмдэг илэрсэн 314 гахайг устгалд оруулаад байгаа аж. Мөн хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт шалгалт хийж, гахайн түүхий мах худалдаалж байсан цэгүүдийг лацдан, 3.3 тонн махыг устгалд оруулсан байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас хиам үйлдвэрлэдэг 10 ААН-ийн 40 дээжээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар вирусийн эерэг үзүүлэлт гараагүй байгааг мөн хэллээ.
Харин гахайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирус илэрсэн тохиолдол байгааг мэдээллээ.
“ХИАМНЫ ҮЙЛДВЭРҮҮД ГАХАЙН ӨӨХ ГЭХЭЭСЭЭ ХОНИНЫ СҮҮЛ АШИГЛАХ НЬ ТҮГЭЭМЭЛ БОЛСОН”
Гахайн мах, өөхний орцтой хиам, элэгний нухаш зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэж болох эсэх, вирус нь ямар тохиолдолд тэсвэргүй байдгийг НМХГ-ын ХХАА, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаагаас тодрууллаа.
“Гахайн мялзан өвчний вирус халуунд тэсвэр муутай байдаг. Ер нь бол 56 градуст 120 минут чанахад устана гэж үздэг. Харин хиамыг 100-аас дээш хэмд болгодог. Элэгний нухаш үйлдвэрлэхэд бараг гахайн өөх ашигладаггүй.
Ер нь шалгалтаар явж байхад энэ төрлийн хүнсний үйлдвэрүүд гахайн өөх гэхээсээ хонины сүүл ашиглах нь түгээмэл болсон нь ажиглагдаж байна. Энэ нь зах зээл дээр хонины сүүл гахайн өөхнөөс хямд байгаатай холбоотой болов уу” хэмээн тайлбарлалаа.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
