Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах “Марал” дэлгүүрийн хажуугийн жалганд 36 настай эрэгтэй хэвлийдээ хутгалуулж амь нас нь хохирсон байжээ. Цагдаагийн байгууллагын шуурхай утсанд иргэнээс “жалганд хүн нас барсан” гэсэн мэдээлэл ирсэн байдаг. Уг дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход улаан өнгийн куртик, цэнхэр өнгийн өмдтэй Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 36 настай Т нь зүүн талын хэвлий тус газраа хутгалуулсан шархтай нас барсан байсан аж.
Эх сурвалжийн мэдээллээр, хэргийн газраас хоёр хүний гутлын мөр болон тээврийн хэрэгслийн дугуйн мөр байсныг нотлох баримтаар хавсарган авсан байна. Урьдчилсан байдлаар хохирогч гадны нөлөөтэй нас барсан байсныг тогтоосон бөгөөд хэрэг үйлдсэн этгээдийг эрэн хайж эхэлсэн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
