Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан галт тэргээр зорчигчдын тоо сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Учир нь баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн болон бэлэгний төрлийн бараа ихээр оруулж ирэхээр иргэд БНХАУ-ын Эрээн хот, Бээжин рүү зорьж байгаа юм.
Мөн өмнөх жилүүдэд галт тэрэгний билет шаглах наймаа иргэдийг ихээр хохироож байсан. Шагын буюу иргэний гар дээрээс авсан билет нь галт тэргэнд хүчин төгөлдөр үйлчлэхгүй. Учир нь вагоноор зорчих билет авахдаа тухайн иргэн заавал өөрийн иргэний үнэмлэхээр авсан байх шаардлагатай байдаг бөгөөд эргээд зорчихдоо мөн л иргэний үнэмлэхээ шалгуулдаг. Энэ байдлыг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаагаас болж билет шаглаж буй иргэдээс худалдан авч, товлосон цагтаа явж чадахгүй хохирдог байна. Иймд Тээврийн цагдаагийн албаны Төмөр дахь цагдаагийн газар урьдчилан сэргийлэх үүднээс “Цагаан сар-2019” арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдааг 24 цагаар ажиллуулж байгаа нь шагын наймааг буруулжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд галт тэргээр үйлчлүүлж байгаа иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
