Тээврийн хэрэгслээ халаах зорилгоор асаалттай хараа хяналтгүй орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгдүгээр сарын 10-ны 03:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын тунель дээр караокед үйлчлүүлж байх хугацаандаа өөрийн эзэмшлийн автомашинаа халаах зорилготой нормалдаж асаалттай хараа хяналтгүй үлдээсэн үед нь 27 настай эрэгтэй У нь унаж зугтсан хэрэг гарсан байна.
Автомашин хулгайлсан гэх эрэгтэй 27 настай “У” нь согтуугаар унаж зугтаасныг илрүүлэн эрүүлжүүлэх саатуулах арга хэмжээг авч шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд тээврийн хэрэгслээ халаахдаа хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн иргэд өглөө эрт хашаа болон орон сууцны гадна өөрийн автомашинаа хараа хяналтгүй асаалттай байлгаж байгаа нь дээрх гэмт хэргийн хохирогч болсоор байгаа юм. Түүнчлэн автомашиндаа гар цүнх болон эд зүйлсээ үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20–ны байдлаар...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...