Цахим эрин хүн төрөлхтний хөгжлийн түүхийг шинэ шатанд хүргэж, оюун санааны томоохон эргэлт хийсэн хэдий ч салбар бүрт бараан сүүдрээ дагуулсаар байна. Түүний нэг жишээ бол, цахим залилангийн гэмт хэрэг юм. Нэгэн үе и-мэйлээр захидал илгээж хэрэглэгчдийг залилалан мэхэлдэг байсан өдгөө уг гэмт хэрэг нүүрээ нуун фэйсбүүкт “суурьшжээ”. Гишүүд олонтой, идэвхтэй ажилладаг групп, дагагч олонтой пэйж хуудасны сэтгэгдэл хэсэгт энэ төрлийн зар үзэгдэх нь элбэг болсон бөгөөд “Танд мөнгө зээлдүүлнэ”, “Та сугалааны ялагч боллоо” гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж, хууран мэхэлдэг ажээ. /Зураг 1/

Хэдийгээр энгийн сонсогдох энэ мэхэнд хэн ч хууртахгүй мэт санагдавч Монгол Улсын хэмжээнд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 2017 онд 8 тэрбумд хүрсэн нь мэргэжлийн судалгаагаар тогтоогджээ. Жишээ дурдвал, АНУ-ын иргэн манай улсын нэг иргэнээс 47,000 ам.доллар цахим шилжүүлгээр дамжуулан залилсан гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг хэрхэн үйлдэгддэг вэ гэхээр танд фэйсбүүкийн танихгүй цахим хаягаас найзын хүсэлт ирүүлнэ. Дараа нь, “Та их хэмжээний /100,000 ба түүнээс дээш/ ам.доллар хожлоо, таны хонжворын мөнгийг явуулахад шаардлагатай шимтгэл болон гүйлгээний хураамжаа бидэнд урьдчилж илгээнэ үү”, “Хэрвээ танд яаралтай зээл хэрэгтэй бол бидэнд хандана уу? Таны хүсэлтийг түргэн хугацаанд шийдвэрлэнэ. Урьдчилж бидэнд зээлийн шимтгэлээ ирүүлнэ үү” гэх зэргээр чат бичиж, танд мөнгө зээлэх баталгааны хуудас ирүүлдэг байна. /Бодит жишээг Зураг 2, 3-т үзүүлэв./

Мөн энэ талаар өгүүлэх нэгэн хөгжилтэй видеог эндээс үзэх боломжтой. Залилан мэхлэгчид таны итгэл үнэмшлийг төрүүлэхүйц арга хэрэглэх боловч нэгэнт та мөнгөө илгээсэн тохиолдолд усанд хаясан чулуу мэт л алга болж орхино.
Сүүлийн үед орон нутгийн иргэд, малчид энэ төрлийн залиланд өртөх нь ихэсчээ. Арилжааны банкны ажилтнууд харилцагчийг өндөр дүн бүхий гүйлгээ хийх үед хүлээсэн үүргийнхээ дагуу энэ тухай сануулж, сэрэмжлүүлдэг хэдий ч харилцагчид өөрийн мөнгөө хэнд, хаашаа шилжүүлэх нь чамд хамаагүй гэх мэтээр бухимдаж, сэрэмжлүүлгийг огт хүлээж авдаггүй байна. Мөн залилан хийсэн нь тогтоогдсон үед тухайн гэмт этгээдийн дансыг хаах хүртэл арга хэмжээ авдаг ч тун удалгүй өөр нэрээр шинэ данс нээчихдэг байна. Иймд иргэд дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, цахим залиланд өртөх эрсдэлээс өөрийгөө болон өөрийн ойр дотны хүмүүс, найз нөхдөө хамгаалаарай.
-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх;
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх;
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ хувь хүн рүү биш байгууллага руу шилжүүлдэг байх гэх мэт.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
