Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж замын хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна.
Тодруулбал, хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс дөрвөн чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Дээрх дөрвөн чиглэлд 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг онцолсон байна. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай аж.
Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал гаргаж, “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг даалгасан байна.
Түүнчлэн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
