Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 1 хүний амь нас хохирч, 11 хүн бэртэл гэмтэл авсан бол орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсонхэргүүд бүртгэгджээ.
Явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 5, мөргөлдөх хэлбэрээр 15, үл хөдлөх зүйл, замын хайс хашлага мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
- СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт T.Aqua маркийн автомашин N.Tiida, T.Camry, H.Aerocity автомашинууд болон автобустай мөргөлдөж, зорчигч 68 настай Я-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн,
- Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Цагаан хаалга” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож 39 настай эмэгтэй Х-н амь нас хохирсон хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд осол хэргийн шалтгаан нөхцлийг үзвэл орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлдэг, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас замын хажуу, далан руу онхолдох хэлбэрээр дийлэнх хувь нь бүртгэгдэж байна.
Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгсэл хоорондын зай барихгүй байх нь урд яваа автомашины араас мөргөх болон бусад осол гаргах эрсдлийг үлэмж нэмэгдүүлдэг.
Ихэнх оронд нэг секундэд өмнөх автомашинаа гүйцэж түрүүлж амжихгүй зайг “Хэт ойр” гэж үздэг бөгөөд суурингийн гадна замд өмнөх автомашинаа гүйцэхэд 3 секунд шаардах зайг барих нь зохистой юм.
Мөн цагдаагийн байгууллагаас гудамж змад хийсэн хяналт шалгалтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 3,700 зөрчил үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 зөрчлийг илрүүлэн саатуулжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
