УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг бид 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд шаардсан.
УИХ-ын гишүүдийн олонх шаардлагаа тавьбал би хүлээж авахад бэлэн гэж М.Энхболд дарга өөрөө хэлсэн. Гэвч олонх шаардлагаа тавихаар хуулиа дагана гээд сууж байна.
Харамсалтай нь МАНАН бүлэглэлийнхэн мөнгөөр жагссан, цөөн хэдэн хүн өвлийн зузаан хувцастайгаа ирсэн учир олон болж харагдаж байгаа гэх мэтээр доромжилсон.
Бид 2019 оны нэгдүгээр сарын 10-нд хууль хяналтын байгууллагатай хамтран аюулгүй байдлаа хангаж дахин цуглаан хийнэ.
Цаашдаа энэ тэмцлийг үр дүнд хүргэх, жагсаал, цуглаан, суултыг хийх болно. Аймаг орон нутагт байгаа хүмүүс бидэнтэй уялдан нэгэн зэрэг цуглаан хийгээрэй гэж хэлэхийг хүсэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр 30-аад төлөөлөл орж ирэх байсан ч танхим өгөөгүй учир орж ирж чадсангүй. Өвлийн хувцастай 3,000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ. 200 гаруй хүн өлсгөлөн зарлах хүсэлтээ өгсөн. Гэхдээ энэ сарын 10-нд өлсгөлөн зарлах хурц хэлбэр рүү орохгүй” гэлээ.
Тэдний хэвлэлийн хурал яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
