Мал тооллогын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тус газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улсын хэмжээнд мал тооллого явуулдаг. Тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд малын тоо 244.7 мянгаар өссөн байна. Ингэснээр Монгол Улс 66 сая 400 гаруй малтай болжээ. Малын өсөлт бууралтын тухайд авч үзвэл, хонь, тэмээ өсөж, адуу өнгөрсөн оны түвшинд, харин үхэр, ямаа багассан байна.
Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27 сая байгаа бол адуу гурав, үхэр дөрвөн сая байгаа аж. Малынхаа тоогоор тэргүүлж буй аймгуудыг нэрлэвэл, Архангай адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Хамгийн их малтай сумаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 572.6 мянган мал тоолж тодорсон гэнэ. Тэгвэл малчдын дийлэнх буюу 29 хувийг 35-49 насныхан эзэлж байгаа юм байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
