Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Үүнд ямар зохицуулалт хийж байгаа талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлээс сэтгүүлч тодруулжээ.
Тэрбээр “Хязгаарлана гэхээр огт олгохгүй гэсэн үг биш банк хэрэглээний зээлийг олгодгоороо олгоно. Хэрэглэгчид зээлээ авдгаараа авч болно. Харин ямар хязгаарлалт тогтоосон бэ гэвэл, өнгөрсөн зургаа болон есдүгээр сарын Мөнгөний бодлогын хорооны хурлаар өр орлогын харьцаанд 70 хувь гэдэг хэмжээ тогтоож өгсөн. Хугацааг 30 сар байхаар хязгаарласан. Тодорхой хэлбэл, харилцагч банкинд очоод, сард өөрийнхөө олдог орлого буюу татварын дараа авдаг мөнгөнийхөө 70 хувиас хэтрүүлэхгүйгээр эргэн төлөлт хийхээр л зээл авах боломжтой гэсэн үг. Сая төгрөгийн цалин татварын дараах байдлаар авдаг бол сард 700 мянгаас дээш төгрөгийн эргэн төлөлттэй зээл авч болохгүй л гэсэн үг. Хоёрдугаарт, 30 сарын хугацаанд л зээлээ багтаан төлөхөөр болж байна. Зургадугаар сард бид судалгаа хийж үзэхэд, банкуудын зээлийн дундаж хугацаа 28 сар байсан. Тиймээс 30 сараас илүүгүй хугацаанд зээл олгоход болох юм байна гэж үзэж, хязгаарлаж өгч байгаа юм. Банкууд 30 сараас дээш хугацаатай хэрэглээний зээл өгөхгүй л гэсэн үг” гэжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
