Тээврийн Цагдаагийн Алба нь өнгөрөгч оныг амжилт бүтээл өндөртэй үдэж байгаа ч алдаа оноондоо ийнхүү дүгнэлт хийн, ирэх 2019 онд нийслэлчүүдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг улам сайжруулахаар төлөвлөсөн зүйл олон байгаа гэдгийг тус албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Амарсайхан 
Тэрээр Хууль зүй Дотоод хэргийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/159, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын мөн өдрийн А/208 дугаар тушаалаар тус албаны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжын хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харъяалан удирдах нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий нэмэлт цагдаагийн алба болон өргөжсөн. Иймд тус алба нь өнөөдрийн байдлаар 4 газар, 17 хэлтэс, 11 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгааг дурьдлаа. Бүтэц зохион байгуулалт өргөжсөн нь тус албанд хийж хэрэгжүүлэх, харьяалах олон асуудлыг бий болгож улмаар хүлээх хариуцлага өндөрссөн гэдгийг онцолж байлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэдэнд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй байдлыг бий болгоход цаг наргүй ажиллаж байгаа тус албаныхан зөвхөн дээрх асуудлыг хариуцахаас гадна Монгол улсын үндэсний аюулгүй байдал болсон төмөр зам, агаарын тээвэр, авто замын аюулгүй байдлыг хангах замаар нийгэм эдийн засгийн аюулгүй байдлыг давхар хариуцаж байгаа. Иймд Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд тус албаны асуудалд онцгойлон анхаарч нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг шийдвэрлэж өгсөн.
Тухайлбал алба хаагчдын цалин хөлс, хувцас хангалт, тоног төхөөрмж зэргийг онцгойлон анхаарсан нь эргээд та бүхний тав тухтай орчинд бүтээмж өндөртэй ажиллах боломжыг бүрдүүлж байгаа гэж ойлгож байна. Иймд ирэх 2019 онд нийслэлийн зүгээс “хэлбэр хөөсөн” хөрөнгө оруулалт бус илүү бодитой, үр өгөөжөө өгсөн хөрөнгө оруулалтыг хийхээр зорин ажиллаж байна” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
