Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн тоо сүүлийн өдрүүдэд өсөх хандлагатай байна. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Приус” загварын автомашины дөрвөн дугуй алга болчихлоо” гэх дуудлага өдөр алгасахгүй ирдэг болсон аж.
Өдөрт дунджаар 2-3 автомашины дугуй алга бодог гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм. Иймд Нийслэлийн дүүргүүдийн цагдаа нар Приус маркийн машины хучлага, дугуйг удаа дараа хулгайлж байгаа этгээдүүдийг барих нэгдсэн арга хэмжээ өрнүүлсэн байна. Ажиллагааны үеэр Сонгинохайрхан дүүргийн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй 19-24 насны дөрвөн этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ.
Дээрх бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь нийт 25 удаагийн үйлдлээр 100 ширхэг дугуй хулгайлж, худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон аж. Мөн тэд хулгайлсан гэх дугуйнуудаа цахим орчинд зар тавьж борлуулдаг байжээ.
Түүнчлэн шинэ жилийн баяраас гарч ирсэн хүмүүсийг албаар өдөөн хатгаж, маргаан үүсгээд бүлэглэн зоддог байна. Улмаар салгах гэж ирж буй дүр үзүүлэн цүнх, түрийвч, гар утас гэх зэрэг үнэд хүрэх эд зүйлийг нь авч зугтаах үйлдэл цагдаагийн байгууллагад 40 удаагийн үйлдэл бүртгэгджээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
