Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд мөрийтэй тоглож байсан хэсэг этгээдийг байлдааны зориулалттай АК маркийн буугаар хий буудаж сүрдүүлэн, тоглоомчдын мөрийнд тавьж байсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.долларыг нь дээрэмдэж, нийт 57.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Д.Алтангадас, Н.Билэгбаатар, С.Галбадрах нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэргийг нь хянан хэлэлцсэн юм байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар, С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Анхан шатны шүүх Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг 7 жилээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
More Stories
15 ДАВХАРЫНХАН АМЬ АВРАХЫН ТУЛД АТГ, ПРОКУРОРТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Хилийн чанад руу гарсан “Херо” энтертаймэнтийн захирал Б.Баатар, “Бодь интернэшл” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра нарын сураг Их Британи улсад гарчээ....
39 дэх удаагийн номын баяр тавдугаар сарын 15-нд эхэлнэ
39 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” ирэх тавдугаар сарын 15-17-нд Төв талбайд болно. Номын баярт тогтмол 300 мянга...
ЗГ: Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтооно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл: Хэн, юу хэлэв?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төсөл олны...
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
