Баянхонгор аймгийн Богд сумын “Цэлгэр” багийн Гүний нуруу гэдэг газар тус сумын харьяат иргэн 70 настай, эрэгтэй О нь хүү Г-гийн хамт энэ сарын 13-нд автомашинаар зорчиж яваад хоорондоо муудалцсаны улмаас автомашинаас бууж явган яваад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлагыг хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 11 иргэн, хоёр автомашинтайгаар шөнийн турш эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Маргааш өдөр нь 11:50 цагаас тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, Цагдаагийн газрын нэг алба хаагч, нэг автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар явж байх явцад тухайн алга болсон иргэнийг Богд сумын “Луугар” багийн Элгэний хоолой гэдэг газраас эсэн мэнд олжээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
