Наймдугаар сарын 21-ны өдөр гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай эмэгтэй Э гэх охиныг хулгайлсан хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурал өдрийн 14:30 минутад эхэлж, улмаар 15:25 минутад шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн шийдвэрээр Дархан-Уул аймгийн харъяат эмэгтэй 37 настай П.Батсуурьд гурван жилийн ял оноолоо.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13,2-т заасны “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, “Бага насны хүүхдийг санаатайгаар хулгайлсан” гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хурлын даргалагчаар н.Тэнгис, прокурор Энх-Амгалан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Мандал, хохирогч талаас хууль ёсны төлөөлөгчөөр охины эмээ Б.Цэрэнбадам, Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Энхзаяа нар оролцлоо. Охин өдгөө гэртээ байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйг хуулийн дагуу бага насны хүүхэд хулгайлсан гэх үйлдэлд нь ял оноосон юм. Яллагдагч П.Батсуурь нь охиныг хулгайлан Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод авчирч гэртээ байлгах үеэрээ улаан өнгийн гурван ширхэг эм өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Охиныг хулгайлсан болох нь тогтоогдсон 37 настай эмэгтэй П.Батсуурь нь шүүх хурлын үеэр “Хүүхэдтэй болох боломжгүй учраас охиныг зайрмаг авч өгөөд, хамт эрхлээд авч явсан” хэмээн мэдүүлжээ. Яллагдагч П.Батсуурь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, давж заалдах шатны шүүхэд хандахаар болсон байна.
Хэргийг эргэн сануулбал, энэ оны найман сарын 21-ны өдөр гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай охиныг үл таних эмэгтэй дагуулан явсан байдаг.
Охиныг хулгайлан авч явсан гэх мэдээллийг ар гэрийхэн нь цагдаагийн байгууллагад мэдээлж улмаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 200 хүний бүрэлдэхүүнтэй улсын хэмжээнд гурван хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан. Охиныг хулгайлсан 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны Баянзүрх дүүргийн наймдугаар дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан аж. Охины биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байсан бөгөөд гэртээ ирээд үг дуугарахгүй байсан хэмээн гэрийнхэн нь мэдээлжээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 0.4 хувиар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ ханшийн мэдээллийг нийслэл хотод болон орон нутагт ямар байгааг бэлтгэн хүргэж байна....