Өнгөрсөн Мягмар гарагийн орой фэйсбүүк дэх нэр бүхий хуудаст “Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан албан өрөөндөө архидан согтуурч, төлөөлөгч Н.Батсүмбэрэл нь НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярыг зодож, бэртээсэн гэх агуулгатай мэдээ байв. Улмаар нэр бүхий зарим цахим хэвлэл, телевиз үнэн, худлыг нягтлалгүй, нэг талын байр сууринаас хандаж тухайн мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.
Энэ талаар өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар хэвлэлийн бага хурал хийж, гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тараасан хүнийг олж тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандаж буйгаа хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Өчигдрөөс хотын удирдлага, тухайлбал, НИТХ-ын дарга С.Амарсайханы өрөөнд хэсэг бүлэг хүн согтуурч, танхайрсан гэдэг мэдээлэл түглээ. Тус хэрэг болсон гэх өдөр хурлын даргын өрөөнд олныг хамарсан уулзалт болоогүй гэдгийг хурлын Нарийн бичгийн даргын хувьд хариуцлагатайгаар хэлье. Бусдын нэр хүндийг гутаан, доромжилж зориудаар хуурамч мэдээлэл түгээсэн хүмүүсийг олуулахаар бид хуулийн байгууллагад хандсан. Олж тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно” гэв.
НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “НЗДТГ-ын байр төрийн тусгай хамгаалалттай обьект. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар төр, захиргаа байранд согтууруулах ундаа, түүнийг хэрэглэсэн хүнийг оруулдаггүй. Цахим ертөнцөд түгж буй мэдээлэл ор үндэсгүй, тийм зүйл болоогүй” хэмээв.
Харин төлөөлөгч Н.Батсүмбэрэлд зодуулан, хүнд бэртсэн гэгдээд байгаа нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр хэвлэлийн бага хурлын үеэр “Цахим хэвлэлээр явж байгаа мэдээлэл худал. Намайг зодуулж, хүнд бэртсэн гэсэн байна лээ. Миний бие өдгөө ямар нэгэн бэртэлгүй, эрүүл, албан үүргээ гүйцэтгэж явна” гэсэн юм.
Дашрамд дурдахад, www.Medee.mn вэбсайтын хамт олон фэйсбүүк дэх 1,200 дагагчтай “Medee.mn” хуудсыг байгууллагынх нь нэр, логог ашигласан хуурамчаар үйлдсэн хуудас болохыг мэдэгдсэн юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
