Энэ сарын 10-ны өдрийн 20:36 цагт Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороо, Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү салах, Говьсүмбэр аймаг руу явах автозамын уулзварын зорчих хэсэгт зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, дээрх замд “Прадо” загварын суудлын автомашин, Говьсүмэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлтэй зорчиж явсан иргэн С-ийн эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан ноцтой осол гарсан байна.
Дуудлагыг хүлээн авч, хэргийн газарт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 20:41 цагт очсон байна. Ослын улмаас эрэгтэй 22 настай С нь хөл хэсгээрээ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.Гэвч тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгсний дараа нас барсан тухай нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
