Дорнод аймагт энэ оны эхний  сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 21 бүртгэгдэж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 52,3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өнгөрсөн оны эхний аравдугаар сард энэ төрлийн гэмт хэрэг нийт арав бүртгэгдсэн аж.

Хүчингийн гэмт хэрэг ихэвчлэн орон байранд гарсан бөгөөд бүлэглэж үйлдсэн хоёр ч тохиолдол бүртгэгдсэн тухай албаныхан мэдээлсэн байна. Ихэвчлэн 16-35 насны, тодорхой эрхэлсэн ажилгүй залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post АТГ: ЖДҮХС-аас хууль бус зээл авсан хэрэгт Б.Батзоригоос өөр хүнийг дуудаагүй
Next post Нийслэлийн өндөр нягтрал бүхий хэсгүүдэд шинээр газар олгохгүй